35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна

Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-16-нд цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна. “Улаанбаатар … Continue reading 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна